Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 29
Хэн ашиглах вэ
Duo-г зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүн ашиглана. Бүртгүүлж нэвтэрснээр та энэ нөхцөл болон Нууцлалын бодлого-ыг зөвшөөрч байна.
Ямар зураг оруулж болох вэ
- Зөвхөн өөрийн зураг, эсвэл эзнээс нь зөвшөөрөл авсан зураг.
- Алдартай хүн, олны танил хүний зураг оруулахыг хориглоно.
- Насанд хүрээгүй хүний зураг оруулахыг хориглоно.
- Бусдыг гутаах, төөрөгдүүлэх, хууран мэхлэх, бэлгийн шинжтэй агуулга бүтээхийг хориглоно.
Бүтээсэн бичлэг
Бичлэг нь AI-аар бүтээгдсэн. Түүнийг жинхэнэ бичлэг мэтээр бусдыг төөрөгдүүлэх зорилгоор ашиглахгүй байх үүргийг та хүлээнэ.
Хууль зөрчсөн гэж үзсэн бүтээлийг бид устгаж, бүртгэлийг хаах эрхтэй.
Кредит
- 1 кредит нь 1 төгрөгтэй тэнцэнэ. Бүтээл бүрийн үнийг эхлүүлэхээс өмнө харуулна.
- Худалдаж авсан кредитийн хугацаа дуусахгүй. Кредитийг бэлэн мөнгөөр солихгүй.
- Бүтээл амжилтгүй болбол кредит автоматаар буцна.
Хариуцлага
Бид үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээнэ. AI-ийн үр дүн таны хүлээлтэд бүрэн нийцэхгүй байж болно.
Холбоо барих
coding.usukh@gmail.com