Буцах

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 29

Хэн хариуцах вэ

Duo (duo.mn) нь таны хувийн мэдээллийг энэ бодлогын дагуу боловсруулна. Асуулт, хүсэлтээ coding.usukh@gmail.com хаягаар илгээнэ үү.

Ямар мэдээлэл цуглуулах вэ

  • Google бүртгэлийн имэйл, нэр, профайл зураг (нэвтрэхэд).
  • Бүтээл хийхээр таны оруулсан зураг. Энэ нь нүүрний дүрс агуулна.
  • Таны бүтээсэн бичлэг.
  • Кредит, төлбөрийн бүртгэл.
  • Үйлчилгээг ажиллуулах, хамгаалахад шаардлагатай техникийн бүртгэл.

Юунд ашиглах вэ

Зөвхөн таны хүссэн бичлэгийг бүтээх, таныг нэвтрүүлэх, кредит, төлбөрийг бүртгэх, үйлчилгээг хууль бус хэрэглээнээс хамгаалахад ашиглана.

Таны зургаар хүнийг таних, бусдад зарах, AI загвар сургах зүйл хийхгүй.

Гадаад руу дамжуулах

Бичлэг бүтээхийн тулд таны зургийг АНУ-д байрлах, гэрээгээр ажилладаг AI боловсруулалтын үйлчилгээ үзүүлэгч рүү шифрлэгдсэн холболтоор илгээнэ. Тэд таны зургийг зөвхөн тухайн бичлэгийг бүтээхэд ашиглана. Нэвтрэлтэд Google ашиглана. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу бүтээл бүрийн өмнө таны зөвшөөрлийг авна.

Хэр удаан хадгалах вэ

Таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд, эсвэл та устгуулах хүсэлт гаргах хүртэл хадгална. Кредит, төлбөрийн бүртгэлийг хуульд заасан хугацаанд хадгална.

Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах, өгсөн зөвшөөрлөө цуцлах эрхтэй. coding.usukh@gmail.com хаягаар хүсэлтээ илгээвэл ажлын 10 өдрийн дотор хариу өгнө.

Насны хязгаар

Үйлчилгээ зөвхөн 18 ба түүнээс дээш насныханд зориулагдсан. Насанд хүрээгүй хүний зургийг оруулахыг хориглоно.